Танхил блогчид

A short description about your blog
3-р сар 7, 2010

three important words

kiss_969

..........................................*Love*Love*Love*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
...................................................*Love*
.........................................*Love*Love*Love*Love*

*Love*.....................*Love*...........*Love*.........*Love*.........Love*.....*Love*
*Love*............*Love*......*Love*......*Love*........*Love*..........Love*
*Love*..........*Love*...........*Love*....*Love*......*Love*...........Love*
*Love*.........*Love*..............*Love*....*Love*....*Love.............Love*Love.
*Love*..........*Love*............*Love*........*Love*.*Love*............Love*
*Love...........*Love..............*Love..............*Love*.................Love*
*Love*..............*Love...........*Love*............*Love*.................Love*
*Love*Love*Love.......*Love*.......................*Love*..................Love, , .., *Love*

*Love*.........*Love*...............................*Love*.......................*Love*...........*Love*
..*Love*.......*Love*.....................*Love*...........*Love*.............*Love*...........*Love*.
....*Love*....*Love*.....................*Love*............*Love*............*Love*............*Love*
.......*Love*.*Love*....................*Love*.................*Love*........*Love*............*Love*
..................*Love*...................ove*.................*Love*...........*Love*...........*Love*
....................*Love*...................*Love*.........*Love*...............*Love*...........*Love
.....................*Love*...................*Love*.........*Love*..............*Love*...........*Love*
.....................*Love*............................*Love*.............................*Love**Love*


kiss_969

Амьдралын олон асуудлуудад нухлагдсаар бид амьдралаас аз жаргалыг мэдрэхээ мартсан байдаг. Юм болгоноос өө хайхаас бус аз жаргалыг хайх нь цөөхөн. Үнэндээ аз жаргалыг та өөрөө хайж олохоос нааш хэзээ ч аз жаргал байдаггүй гэдэг. Яаж амар аргаар амьдралаас аз жаргал мэдрэх вэ?


kiss_969

Кофе сонгон уух нь үнэндээ таны бодож байгаагаас хүнд зүйл байх болно. Учир нь кофе нь маш олон янз байдаг. Хэрвээ та кофены талаарх мэдлэгээ өргөжүүлвэл кофеноос авах мэдрэмж тань илүү сайхан байх болно.


kiss_969

ХОНЬ


kiss_969

 Ямар ч үед шүүмжлэл хүлээн авах хэцүү байдаг. Тэгвэл дараах зүйлийг уншаад шүүмжлэлийг амарханаар хүлээн аваарай.


kiss_969

 Үсэндээ таарсан шампунь сонгоно гэдэг олон хүний хувьд биелэгдэшгүй даалгавар мэт байдаг. Зурагтаар сурталчилж буй шампунь болгон таны үсэнд төдийлөн зохицохгүй, зарим тохиолдолд хэдийнээ гэмтэлтэй, хагтай, болж бүтэхгүй байгаа үсийг тань улам ч дордуулах тохиолдол олон байдаг. Дэлгүүрийн лангуун дээрх 50, 60 төрлийн шампуниас харин алийг нь сонгох хэрэгтэй вэ?


2-р сар 25, 2010

Супер Mario Testino

kiss_969

 “Эмэгтэй хүн хамгийн аз жаргалтай байгаа үедээ л зурган дээр туйлын сайхан гардаг”. Энэ өгүүлбэр Mario Testino-г өнөөдрийн амжилт руу хөтөлсөн. Дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургийг авахдаа Testino тухайн цаг үед тэднийг яаж аз жаргалтай байлгах талаар л боддог. Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour түүний тухай “Тэрбээр зураг авч байгаа хүнээ тухайн мөчид хамгийн аз жаргалтай нэгэн болгон хувиргаж чаддаг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Testino хүн бүртэй л сээтэгнэнэ. Тэр моделиудаа магтаж сайшаана, гоё сайхан үгсийг харамгүй хэлнэ. Бүр дуулна, бүжиглэнэ. Ийм нөхцөлд хэн гуниглах билээ” гэж ярьж байсан удаатай.


kiss_969

 Залуу уран бүтээлч А.Сонинбаяр, Э.Энх-Эрдэнэ нарын хамтарсан “(x+y)2=…!” гэсэн сонирхолтой нэртэй үзэсгэлэн Занаду арт галлерейд өнөөдөр нээлтээ хийж байна. “(x+y)2=…!” нэрийдсэн энэхүү үзэсгэлэнгээрээ нэгэн хэвийн бэлэнчлэх сэтгэлгээг халах, нөгөөтэйгүүр бидний мэдэх томьёог ашиглан бүх л зүйлсийг эргэн сануулахыг хүссэн аж. Залуу уран бүтээлч А.Сонинбаяр олон улсын зургийн уралдаануудад амжилттай оролцож ирсэн бөгөөд тэрбээр бүтээлийнхээ нэрүүдийг хойноос нь урагш тонгоруулан нэрлэдэг аж. Харин уран бүтээлч Э.Энх-Эрдэнэ цул өнгийн бичилтээр голлон зурдаг бөгөөд нийгмийн дийлэнх хувийн анхаарлын төвд байх Оюутолгойн ордын талаар өөрийн өнгө аястайгаар шүүмжилснээ “Оюутолгой” бүтээлдээ илтгэн харуулж тус үзэсгэлэндээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд уран бүтээлчдийн 18 шинэ бүтээл дэлгэгдсэн бөгөөд 14 хоног үргэлжилнэ.


kiss_969

 Кино урлагийг дэмжигч “Тэнгис”  кино театр нь Францын  Элчин Сайдын яамтай хамтран Францын алдарт жүжигчин Софи Марсел, Кристофер Ламберт нарыг Монголд урьжээ. Тэд ирэх гуравдугаар сарынн 9-нд ганцхан өдөр Монголд айлчлах бөгөөд  “Тэнгис” кино театрт гарах “Асрагч эр” бүрэн хэмжээний уран сайхны киноныхаа нээлтэд  оролцох аж. Уг кинонд эхнэр нөхөр хоёр хамтран дүр бүтээсэн бөгөөд хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлүүлээр нь манай үзэгчид андахгүй билээ. Тэд гуравугаар сарын 25-нд болох Францын кино наадамд оролцохоор бэлтгэж байгаа аж.


kiss_969

 Үнэртэн зохион бүтээгч Clive Christian-ны бүтээсэн “Imperial Majesty” сүрчиг өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн тансаг үнэртэнд тооцогддог. 16 оунсын /нэг оунс нь 30 мл. Тэгэхээр 16 оунс нь 500 грамм гэсэн үг/ хэмжээгээр савлагдсан уг сүрчиг 215000 ам.долларын үнэтэй. Дээд зэргийн тансаг савлагаатайд тооцогдох уг сүрчигний савыг цэвэр болроор хийжээ. Тагны доодох хэсэг буюу хүзүүг 18 каратын цэвэр алтаар хийж, түүн дээр нь таван каратын алмааз эрдэнийг шигтгэсэн байдаг. Сонирхуулахад, жүжигчин Katie Holmes хуриман дээрээ “Imperial Majesty”-г түрхэж байсан бол David Furnish-тэй хамт аз жаргалтай амьдарсан 11 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэхдээ дуучин Elton John ч бас дээд зэрэглэлийн уг тансаг үнэртнийг хэрэглэжээ. Гэхдээ “Imperial Majesty” сүрчгийг хэрэглэх боломж энгийн хүмүүст бас бий. 1.69 оунс хэмжээтэй, бага концентраттайг 865 ам.доллараар худалдаж авч болох аж. Хэрвээ жинхэнэ парфюм авах хүсэлтэй бол Saks Fifth Avenue-д нэг оунсыг нь 2350 ам.доллараар худалддаг байна.