Франц бүсгүйчүүдийн нууц
Бичсэн Уянгаа    2009 оны 11-р сарын 11, Лхагва гариг, 13:59    PDF Хэвлэх И-мэйл
турах аргаАмттанд хамгийн их дуртай франц бүсгүйчүүдэд яагаад илүүдэл жингийн асуудал байдаггүй юм бол? Энэхүү нууцыг Мирей Гальяно "Францчууд яагаад таргалдаггүй вэ" гэсэн номондоо дэлгэсэн нь худалдаанд гарсны дараах хэдхэн долоо хоногт түүний номыг хамгийн их борлуулалттай ном болгож орхисон юм.

Зохиогчийн өөрийнх нь нотолсноор хосгүй гуалиг биетэй, гунхалзсан парис бүсгүйчүүд ямар нэг хориг сааданд дургүй, фитнес клубт хөлсөө дуслуулж, хоолоо сойн биеэ зовоодоггүй, харин бүр элдэв амттанд дурлан, амьдралын баяр баясгаланд умбадаг гэх.


Мадам Гальяно ч юу ярьж буйгаа сайн мэдэх юм. Учир нь тэр 19 настайдаа оюутан солилцоогоор америкт очиж суралцжээ. Америк маягийн амьдралаар хэдэн жил амьдарч, хооллосны дүнд эмзэг турьхан охин болхи бүдүүн нэгэн болж хувирчээ. Түүнийг эргээд францад ирэхэд нь аав нь хараад, бүр алмайрч орхисон гэдэг. Тэрбээр, "Бурхан минь, чи чинь шуудайтай төмс шиг л болчихож" хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан байна.

Харин гэрийн эмч нь охинд жинхэнэ франц маягийн зөвлөгөө өгснийг охин мөрдөж чадсанаар хуучны усны хувцас нь биед нь таарсан гэх.
Мирей Гальяно өнөөг хүртэл гуалиг, дур булаам сайхан хатагтай хэвээр буй бөгөөд жилд бараг 300 хүндэт хүлээн авалтын урилгад "дарагддаг" гэнэ. Тэгээд ч тэр өөрөө гэртээ амттан бэлдэх дуртай. Ингээд түүний ойлголтоор хатагтай нар ямар дүрмийг баримталбал мөнхийн гуалиг хэвээр байх юм бол?

Та ямар зуршилтай вэ?

Та гурван долоо хоногийн туршид, хооллох үедээ өдрийн тэмдэглэл хөтлөөд бай. Юу идсэн, хэзээ идсэн, ямар хэмжээгээр идсэн бүгдийг нэг нэгэнгүй тэмдэглээд байхад сая та өөрийнхөө ямар зуршилтайг бүрэн мэдэх болно.

Сонгино

Эмэгтэй хүн бүр л хоромхон зуур турахыг хүсдэг. Тэгвэл үүнийг сонгинотой уикендээс эхэл. Шидэт чанартай энэ ногоо нь бодисын солилцоог эрчимжүүлж, бие махбодиос усыг зайлуулах үйлчлэлтэй тул 48 цагийн дотор хоёроос гурван килограмм жинг гээдэг.

Жор нь: Нэг килограмм ногоон сонгино худалдаж аваад сайтар угаасны дараа хальснаас нь салгаж цэвэрлээд жижиглэн хэрч. Нэг литр буцалсан усанд хийж, 20 минут хандлаад хоёр цаг тутамд нэг стаканаар хоёр хоногийн туршид уугаарай. Хэрвээ уухад таагүй санагдаад байвал оливын тос, нимбэгний шүүс зэргээр амталж болно.

Франц маягаар таашаал ав

Өдрийн тэмдэглэлээ харж байгаад илүү таашаал өгдөг хоолны нэрсийг даралгүй үлдээ. Цаашдаа аль болох амттай хоолыг нь сонгож харин хямд, амтгүй хоолийг идэхээс аль болох татгалз. Гэхдээ хүнсний бүтээгдхүүний чанарт анхаарах хэрэгтэйн дээр хэт их хэмжээгээр идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Францад байгаа мэт төсөөл

Хоол хүнсэндээ голомтгой шилимтгий байж сур. Хагас бэлэн ямар нэг бүтээгдхүүн авч хооллосноос шинэ махны бифштекс өөртөө шараад идсэн нь хамаагүй дээр шүү. Хоолыг их биш багавтар хэмжээгээр хорхой хүргэм байдлаар том тавганд хийж бай. Бас өдөрт хоёр удаа "ориг" йогурт уугаарай.

Фитнес клубт очдоггүй

Амьдралын стиль гэж юу болохыг мэддэг хатагтай нар хэзээ ч спорт зал руу зүгэлдэггүй гэнэ. Франц бүсгүйчүүд бас спорт заланд очих хүсэл ч үгүй, цаг үгүй ч үргэлж хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Тэд байнга явган явдаг, цахилгаан шатаар бус шатаар явган өгсөх сонирхолтой. Хөл, өгзөггйи дасгал байнга хийнэ. Суугаа ажилтай бол гэдэсний булчингаа чангалж байх хэрэгтэй гэх бөгөөд өглөө бүр суугаа байдлаас жижиг гантел буюу туухайтай дасгал хийдэг юм.

Өдөр тутмын амьдралдаа өөрийн стилиэ хадгал

Франц бүсгүйчууд ажилтай, завгүй гэх ч зах орж шинэ бүтээгдхүүн худалдан авч, гэртээ хоол бэлтгэх зав цагийг заавал гаргадаг. Тэд өдрийн хоолоо кафед идэх дургүй. Тиймээс ажилдаа гэртээ бэлтгэсэн сандвич, салат авчирдаг. Эсвэл хурдан идчих ямар нэг амттанг илүүд үзнэ. Харин оройн зоогонд гэр бүл, найз нөхдийн хамт тухлан, хамгийн багадаа дөрвөн төрлийн хоол салат иддэг байна. Гэхдээ талхгүй, маш бага хэмжээтэй, хоолны хачирт нь төмс, цагаан будаа ногооны салат. Тэгээд мэдээж, хундага дарс. Элбэг дүүрэн оройн зоогийн дараа орон дээрээ лаглайн суучилгүй, унтахын өмнө оройн Парисаар заавал зугаалдаг гэнэ.
Франц бүсгүйчүүдийн дунд тарган хатагтай харагддаггүйн нууц нь ердөө л энэ
 

Comments  

 
0 #1 gandimaa 2009-11-11 14:40
goy l ym bna
Quote
 
 
0 #2 2009-11-11 15:02
Лол..
Мглын нөхцөлд гүйцэлдүүлэхэд хэцүү л юм бн даа..
Quote
 
 
-1 #3 2009-11-11 15:19
bolbol bolmoor l ym gehdee ene chin mgl shvvdeee HVITEN SHOROO...
Quote
 
 
+1 #4 kataka 2009-11-11 15:43
:D :D :D :D :D :D :D :D :D :D
Quote
 
 
0 #5 Aquamarine 2009-11-11 18:14
novsh gj
songiniig uzen yadaj bn
gehdee nogoon songino zugeer l dee

dajgui l yum bn
Quote
 
 
-2 #6 2009-11-11 23:56
minii bodloor ene france zuvluguug mongold heregjuulehed hetsuu yum yadaj delguurt zaragdaj bgaa huns ni adil bish shuu dee harin jaahan maliin garaltai uuh tos l hereglehgui baival turna daa deer ni baingiin vit C...turshaad uzeerei.
Quote
 
 
-2 #7 2009-11-12 21:46
france maygiiN ch geh shig ahahaha.....france d bga ym shig tusuul genuu ineedtei ym france ohiduud iim arga heregledegiig estoi medkuum bn boduul ert deer ueiih ni arga ym bailgui TURMAAR BVAL HOOLO SAIN SOIGOOD GURILAN BOLON AMITNII UUH TOS IDEHGUI BOL TURNA SHDE!!!!!!
Quote
 
 
-2 #8 2009-11-12 21:47
AAAN BAS FRANCE D ZUNDUU TARGAN HUMUUS BDAG SHDEE SHAL T1 YM BICHIH YMAAA
Quote
 
 
+2 #9 genalni 2009-11-13 09:33
tnx goy zuvulguu bnaa
Quote
 
 
+2 #10 2009-11-14 11:23
гоё л зөвөлгөө байна гэхдээ хамгийн гол нь турхад: өөрөө турна гэсэн үнхээр чин хүсэлтэй байж л турна тэрнээс биш би турмаар байна гээл амттан идээд яваад байж болохгүй ш дээ.
Quote
 
 
+1 #11 2009-11-14 16:29
goy ym bn nadad ih taalagdlaa
Quote
 
 
-1 #12 Nonna 2009-11-14 21:06
eeeee mongold yvgan yviya geheer zam garah gej zovno oroin tsagaar bol bur garaltguishde ayultaishde te ohiduuda? tgd aytaihan huvtsastai bol bur yvgan yvaltguishd enenii orond uuh tostoi mahan hool, gurilan buteegdehuun idehgui baih hergtei tgd tsagaan idee tarag suu hergleed oroi 5tsagaas hoish hund hooliig hyzgaarlaval turdag ym sho
Quote
 
 
0 #13 2009-11-23 15:45
huue teed 1litr usandaa 1kg songinoo bugdiin hiichih yumuu??? esuul baga bagaar hiij uuhiin bolu
Quote
 
 
+1 #14 Enegma_1 2009-11-23 18:41
french ochhooroo barij uznee zurag nice bn shd
Quote
 
 
+1 #15 2009-12-08 17:47
te songino uugaad bhaa umhiirch duusahgvi yu aan
Quote
 
 
0 #16 2010-02-09 15:15
http://zaluujih.blogspot.com
Quote
 
 
0 #17 2010-03-21 22:26
hereft mede
Quote
 
 
0 #18 2010-06-05 20:00
dawgyil yum teeeeeeeeeeee
Quote
 
 
0 #19 2011-06-28 18:59
zl iim yum gj yu bdiin
Quote
 
 
0 #20 2011-12-23 01:26
haluun butsalsan usand hihimu huiten usand hihimu?
Quote
 
 
+1 #21 2013-09-18 15:52
Ene yg unen shu bi uugad 20 honjin gexde bur ih chorgor bltson. Odo bolidgimu do
Quote
 

Add comment

Security code
Refresh

tv-zone world-wine-mart