ЯАЖ ТУРАХ ВЭ?
2011 оны 11-р сарын 08, Мягмар гариг, 11:51    PDF Хэвлэх И-мэйл

big_yaj_turah_weИйм асуудал бүх эмэгтэйчүүдийг зовоодог болов уу. Турахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд зориулж хоолны дэглэм зохиодог Францын эмч нар тусгай жор боловсруулжээ. Мэдээж  хэрэг ихэнх дүрэм нь жинхэнэ утгаараа “франц” гэж хэлж болох боловч хэрэгжүүлж болох хэсгийг авахад бүрэн боломжтой гэж бодож байна.

Энгийн зорилтыг өмнөө тавьж бай

Ø  Хоол идэхийн өмнөхөн хоёр аяга ус  уугаарай. Таны ходоод дүүрч бие организмаас илүүдэл өөхийг гадагшлуулахад тус дөхөм үзүүлнэ.

Ø  Хоол идэж байхдаа телевизор битгий үз, сонин ч битгий унш. Хоол идэж байх үед уураг тархи идэвхитэй үйл ажиллагаа явуулж байдаг учир анхаарал сарниснаас болж гурав дахин ихийг идэх болно.

Ø  Хоолонд тусгай цаг гаргаж өгөөрэй. Нэг минут орчим идчихээд халбага сэрээгээ хойш тавиад төдий хирийн хугацаанд суугаад үз. Энэ нь таны хоолны дуршлыг бууруулахад чухал нөлөөтэй.

Ø  Турахыг хүсвэл идэх хэмжээндээ тохируулан бүх зүйлийг таваг дээрээ тавьчих. Харин үүнээс хэтрүүлээд хэрэггүй.

Ø  Хэт их идэхийг хүсэхгүй байгаа бол бүсэлхийгээрээ алчуур эсвэл бүс бүслэхэд илүүдэхгүй. Гэхдээ тэдгээр нь сунаддаггүй материал байх шаардлагатай юм. Ийм төрлийн бүс нь танд их хоол идэх боломжийг олгохгүй юм.

Ø  Аль болох хүйтэн ус уухыг хичээгээрэй. Бие организм түүнийг ашиглахын тулд өөрөө халаах шаардлагатай тулгарна. Ингэснээр калори шатаагдаж эхэлдэг юм байна.

Ø  Хэрэв амттан идэхийг хүсч байвал хагас цагийн дараа иднэ гэж бие организмдаа хэлээд үзээрэй. Ихэнх тохиолдолд тийм хүсэл хэсэг хугацааны дараа алга болсон байдаг юм.

Ø  Зөвхөн сууж идэх хэрэгтэй. Хэрэв та зогсож байгаа эсвэл явдал дундаа идэх юм бол хоолыг хэтрүүлнэ гэдэг тодорхой.

Ø  Турахыг хүсэгчдэд хамгийн сайн туслагч бол томатны шүүс юм. Илчлэг багатай учир бодисын солилцоонд сайн нөлөөтэй. Харин үйлчилгээг сайжруулахын тулд бага зэргийн халуун ногоо хийхэд гэмгүй.

Ø  Цай, кофе уух дуртай, тэгсэн хирнээ элсэн чихэр хэрэглэхийг хүсдэггүй бол алим хэрэглээд үз. Амттай төдийгүй ашигтай, сахар ч хэрэггүй.

Ø  Уураг нүүрстөрөгчгүй нэг өдрийг өнгөрүүлэх нь илүүдэл жингээ бууруулах боломжийг олгоно. Ийм өдөр зөвхөн уурагтай хоолыг идэх шаардлагатай.         /мах, загас, өндөг, бяслаг гэх мэт/

Ø  Цүнхэндээ алим байнга авч явж байгаарай. Хоолны дэглэм бариж байгаа хэдий ч өлсөөд байж суух аргагүй болж байгаа бол түүнийгээ л идчих, тэгээд л асуудал шийдэгдэнэ.

Ø  Эйфелийн цамхаг (манайхаар бол телевизийн цамхаг) руу байнга харж байгаарай. Түүний гуалиг байдал “би ч ийм байх ёстой” гэсэн бодлыг танд төрүүлэх болно.

Ø  Турахын тулд их энгийн зорилтыг өөрийнхөө өмнө тавьж бай. Жишээ нь:        Долоо хоногийн явцад нэг килограмм турна. Амархан биелүүлэх боломжтой учир таны сэтгэл санааг ч энэ зорилтонд чиглүүлэх болно. Үүнээс үүдэн турах үйл явц ч амжилттай болж эхэлнэ.

Ø  Таны идэх гэж байгаа хоол хэтэрхий хурц байвал сальфеткаар тэр их тосыг нь шингээж аваарай.

Ø  Улаан дарс турахад  нь танд чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь бодисын солилцоог түргэсгэж өгдөг. Гэхдээ улаан дарс нь бас хоолны дуршлыг нэмэгдүүлдэг учир болгоомжтой байх шаардлагатай бөгөөд өдөрт 1-2 хундага дарснаас хэтрүүлэхгүй байх нь дээр.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 12:32 )
 

Comments  

 
0 #1 2011-11-11 18:32
dajgvi zuwlulguu bna daa heregjvvlhed ch hyalbar yum bna
Quote
 
 
0 #2 2013-01-30 20:38
humuusee yaj tom tolgoigoo jijig bolgoh uu yadaj bhad nuure bas yaj jijken bolgoh uu hetsuu bn
Quote
 
 
+2 #3 2013-05-19 11:29
арван кг турчихлаа
Quote
 

Add comment

Security code
Refresh

tv-zone world-wine-mart