ФЭНГ-ШҮЙ
2011 оны 11-р сарын 14, Даваа гариг, 12:02    PDF Хэвлэх И-мэйл

ГЭР ОРНЫ ТАВИЛГЫН ӨНГӨ

Фэнг-шүйн номлолоор бол, өнгө бүр өөр өөрийн онцлогтой байдаг гэнэ.

- Улаан өнгө нь жишээлэхэд, зочины өрөөнд илүү нийцтэй

redroom

- Шар, ногоон өнгө хүний санаа сэтгэлийг тайвшруулж, амраадаг бөгөөд унтлагын юмуу хүүхдийн өрөөнд байвал илүү тохиромжтой.

- Цагаан өнгийг засал чимэглэлийн байдлаар л хэрэглэх хэрэгтэй, гэвэл энэ өнгө нь оффисын өрөөний тасалгаанд илүү тохиромжтой.

- Хөх өнгө өрөө тасалгааг “сэрүүцүүлдэг” ч, сэтгэцийг дарангуйлдаг, тиймээс энэ өнгийг хэтрүүлэх хэрэггүй.

-  Хар өнгийг чимэглэлийн бүрдэл хэсэг болгон хэрэглэх нь дээр бөгөөд эс тэгвэл өрөө тасалгаа хэтэрхий баргар уйтгартай болно. Энэхүү зөвөлгөөг дагавал, өрөөний өнцөг буланм бүр аятайхан харагдана

СӨРӨГ НӨЛӨӨ ХӨӨДӨГ ЦЭЦГИЙН САВ

Гацуур модны борогцой, царсны боргоцой, туулайн бөөр мод, хушийн самар, агч модны навчийг цэцгийн том саванд тэнцүү хэмжээгээр тавих нь зүгээр.

  • mulhuu- Хушийн самар нь өнгөний нийт зохицоыг сэргээдэг.
  • - Туулайн бөөр мод нь таатай уур амьсгал бүрдүүлдэг.
  • - Царсны боргоцой нь айлын хүн бүрийн эерэг энергийг хадгалдаг.
  • - Гацуур модны боргоцой нь ядаргаа тайлдаг.
  • - Харин агч модны навч нь урилгагүй зочидыг оруулдаггүй.

ГЭРТЭЭ АЗ ЖАРГАЛ ХЭРХЭН ДУУДАХ ВЭ?

Гэртээ аз жаргал дуудая гэвэл, зочины өрөөг өнгөлөг, гэрэлтэй байх ёстой гэнэ:

  • - Коридорын талын жижиг харанхуй өрөөнд мөлхөө цэцэг тавибал, энэ нь орон гэрийг амгалан тайван байлгаж “урилгагүй зочидоос” хамгаалдаг.
  • - Өнгөлөг сайхан ханны цаас наах хэрэгтэй.
  • - Өндөр түшлэгтэй сандал, буйданг сэтгүүлийн ширээний хоёр талд тавь. Фэнг-шүй номлолоор бол, зочины өрөөний түшлэгтэй зөөлөн сандал, буйданг дөрвөлжин хэлбэрээр тавих ёстой.
  • - Ингэхдээ түшлэг болон тохойлуур нь хамгаалалт болдог байна

САНХҮҮГИЙН ХЯМРАЛААС ГАРЦГААЯ

gurwaljin6_jpgОны эхэнд нэг айл санхүүгийн хэцүүхэн байдалд орж, тэгээд нэг найз бүсгүй нь фэнг-шүй тусгай тусгай зан үйлдэхийг зөвөлжээ. Ногоон өнгийн картон дөрвөн ширхэг гурвалжин хайчилж хийх хэрэгтэй. Эдгээр гурвалжин дээрээ мөнгө болон айл гэрийн элбэг дэлбэгэ амьдралтай холбоотой хүслээ бич. Ингэхдээ чухам юунд нь мөнгө хэрэгтэйг ойлгомжтой бичих хэрэгтэй гэнэ.

Жишээ нь : “хүүхэд маань сайн боловсролтой болоосой” , “ орон сууцны нөхцөл маань сайжраг” гэх мэт. Энэ гурвалжнуудын эд баялгийн бүс болон өрөөний баруун хойд хэсэгт тавих хэрэгтэй. Энэ арга нь гурван сарын дараа ач тусаа өгөх ёстой гэнэ. Айлын эзэгтэй бусдын нүдэнд харагдахгүй байх үүднээс ханны хажиу дахь буйдангынхаа түшлэгэнд хүслээ бичсэн гурвалжинуудыг наажээ. Тэгээд сар хагасын дараа нөхөрт нь илүү гайгүй цалинтай санал болгосон байна.

БИ ЖИРЭМСЭН БОЛЖ ЧАДСАН

pregnantБи жирэмсэн болж чадалгүй их удсан хэмээн нэгэн эмэгтэй ярьжээ. Тэгээд тэр эмэгтэй олон удаа янз бүрийн оролдлого хийсний эцэст фэнг- шүй арга хэрэглэхээр шийдсэн байна. Гэр бүлийн хамгаалж ивээдэг бүсийг идэвхижүүлэх хэрэгтэй байжээ. Гэтэл тэр бүсгүйн гэр бүлийн бүс нь шүүгээ байдаг тэр газарт байсан байна. Тэгээд шүүгээнийхээ хаалган дээр нь аз жаргалтай гэр бүлийн зураг өлгөхөөр шийдсэн байна. Энэ нь аав, ээж, хүүхдийн зураг байжээ. Шүүгээнд хэд хэдэн тоглоом хийсэн байна. Энэ тохиолдлын зүйл байсан уу мэдэхгүй, яалт ч үгүй дараа сард нь би жирэмсэн болсон. Тэнгэр бурхан минь бодол санааг тусламж гуйсан хүсэл хэмээн хүлээж авсан болов уу гэж тэр бүсгүй ярьжээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 11-р сарын 14, Даваа гариг, 14:26 )
 

Comments  

 
+2 #1 2013-04-01 15:09
feng shvi yr n ertnees mongolchuudad bn yum boluu gj boddog dagaad hiivel hvsel biyldeg shvv minii hvsel bielj bgaa
Quote
 
 
0 #2 2013-11-19 10:56
хиймэл мөнгөний мод авах гэсэн чинь модных нь навч нь чулуу эсвэл сувд энэ тэрээр хийсэн байна болохуу
Quote
 

Add comment

Security code
Refresh