Нүүр будалт
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДОТУУР ХУВЦАСНЫ НУУЦ
2011 оны 11-р сарын 14, Даваа гариг, 15:22    PDF Хэвлэх И-мэйл

Ихэнх эмэгтэйчүүд зун майк, хантааз өмсөх нь хэвийн үзэгдэл боловч дотуур хувцасныхаа мөрөвчийг харуулах ёстой юу, үгүй юу гэдэг асуудалтай тулгардаг. Харин энэ асуултанд хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Зарим нь боломжгүй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь тачаангуй, сэтгэл булаам харагддаг гэж үздэг. Гэхдээ бүсгүй та туршилт явууулж үзээд үнэхээр сайхан байна уу, эсвэл муухай харагдаж байна уу гэдэгт дүгнэлт хийх боломжтой шүү дээ.

3Хөхний даруулгыг бүхэлд нь эсвэл зарим тохиолдолд зөвхөн нэг хэсгийг харуулж болох талаар стилистүүдийн олон янзын зөвөлгөө байдаг. Жишээ нь: майк эсвэл хантааз өмссөн тохиолдолд хөхний даруулгын мөрөвч заавал харагдана. Эсвэл майкны цаанаас гэрэлтэнэ. Иймээс хэрэв таны мөрөвч харагдах нь хэвийн гэж үзэж байвал дараах зүйлд анхаар!

- Бохир, хуучин тос болсон мөрөвч огт тохирохгүй

- Цагаан хувцас өмсчихөөд мөн ижил өнгийн мөрөвчтэй хөхний даруулга өмссөн бол анхааралтай байх хэрэгтэй. Цагаан эсвэл шаргал өнгийн мөрөвч цагаан хувцас тэр бүр тохирдоггүй гэдгийг анхаарна уу. Хэрэв та өнгөний хувьд өөртөө итгэлгүй байгаа бол хар өнгийг сонгоорой

- Хувцасны өнгөнд тохируулан мөрөвчөө сонгох хэрэгтэй эсвэл эсрэгээрээ хоёр өнгөний эсрэг тэсрэг байдлыг үүсгэх мөрөвч сонгох нь зөв юм.

- Хэрэв таны майкны мөрөвч нарийхан бол хөхний даруулгын мөрөвч ч мөн ижил нарийхан байх шаардлагатай.

- Хэрэв хөхний даруулганы мөр ямар нэгэн зүйлээр чимэглэгдсэн бол өргөн байх шаардлагатай.

1- Хөхний даруулгын мөрөвчийг чимэглэл мэт хүлээн авах юм бол гоёлын өмсгөлд тохирсон бусад чимэглэлийг та зөв хэрэглэж чадна.

- Хэрэв та мөрөвчөө харуулахыг хүсэхгүй байвал салгаж болдог загварыг сонгох хэрэгтэй. Мөн Victoria’s Secret-ийн олон үүрэг бүхий хөхний даруулгыг сонгож болно. Ингэснээр хувцасны доор мөрөвч харагдахгүй байх нөхцөл бүрдэнэ.

- Мөн “ үл үзэгдэгч” мөрөвч ч худалдан авч болно. Харин мөрөвч нуруун дээр зөрдөг хөхний даруулгыг майк эсвэл хантааз дотор өмсөхөд зориулж тусгайлан хийсэн гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 11-р сарын 14, Даваа гариг, 15:50 )
 
ЯАЖ ТУРАХ ВЭ?
2011 оны 11-р сарын 08, Мягмар гариг, 11:51    PDF Хэвлэх И-мэйл

big_yaj_turah_weИйм асуудал бүх эмэгтэйчүүдийг зовоодог болов уу. Турахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд зориулж хоолны дэглэм зохиодог Францын эмч нар тусгай жор боловсруулжээ. Мэдээж  хэрэг ихэнх дүрэм нь жинхэнэ утгаараа “франц” гэж хэлж болох боловч хэрэгжүүлж болох хэсгийг авахад бүрэн боломжтой гэж бодож байна.

Энгийн зорилтыг өмнөө тавьж бай

Ø  Хоол идэхийн өмнөхөн хоёр аяга ус  уугаарай. Таны ходоод дүүрч бие организмаас илүүдэл өөхийг гадагшлуулахад тус дөхөм үзүүлнэ.

Ø  Хоол идэж байхдаа телевизор битгий үз, сонин ч битгий унш. Хоол идэж байх үед уураг тархи идэвхитэй үйл ажиллагаа явуулж байдаг учир анхаарал сарниснаас болж гурав дахин ихийг идэх болно.

Ø  Хоолонд тусгай цаг гаргаж өгөөрэй. Нэг минут орчим идчихээд халбага сэрээгээ хойш тавиад төдий хирийн хугацаанд суугаад үз. Энэ нь таны хоолны дуршлыг бууруулахад чухал нөлөөтэй.

Ø  Турахыг хүсвэл идэх хэмжээндээ тохируулан бүх зүйлийг таваг дээрээ тавьчих. Харин үүнээс хэтрүүлээд хэрэггүй.

Ø  Хэт их идэхийг хүсэхгүй байгаа бол бүсэлхийгээрээ алчуур эсвэл бүс бүслэхэд илүүдэхгүй. Гэхдээ тэдгээр нь сунаддаггүй материал байх шаардлагатай юм. Ийм төрлийн бүс нь танд их хоол идэх боломжийг олгохгүй юм.

Ø  Аль болох хүйтэн ус уухыг хичээгээрэй. Бие организм түүнийг ашиглахын тулд өөрөө халаах шаардлагатай тулгарна. Ингэснээр калори шатаагдаж эхэлдэг юм байна.

Ø  Хэрэв амттан идэхийг хүсч байвал хагас цагийн дараа иднэ гэж бие организмдаа хэлээд үзээрэй. Ихэнх тохиолдолд тийм хүсэл хэсэг хугацааны дараа алга болсон байдаг юм.

Ø  Зөвхөн сууж идэх хэрэгтэй. Хэрэв та зогсож байгаа эсвэл явдал дундаа идэх юм бол хоолыг хэтрүүлнэ гэдэг тодорхой.

Ø  Турахыг хүсэгчдэд хамгийн сайн туслагч бол томатны шүүс юм. Илчлэг багатай учир бодисын солилцоонд сайн нөлөөтэй. Харин үйлчилгээг сайжруулахын тулд бага зэргийн халуун ногоо хийхэд гэмгүй.

Ø  Цай, кофе уух дуртай, тэгсэн хирнээ элсэн чихэр хэрэглэхийг хүсдэггүй бол алим хэрэглээд үз. Амттай төдийгүй ашигтай, сахар ч хэрэггүй.

Ø  Уураг нүүрстөрөгчгүй нэг өдрийг өнгөрүүлэх нь илүүдэл жингээ бууруулах боломжийг олгоно. Ийм өдөр зөвхөн уурагтай хоолыг идэх шаардлагатай.         /мах, загас, өндөг, бяслаг гэх мэт/

Ø  Цүнхэндээ алим байнга авч явж байгаарай. Хоолны дэглэм бариж байгаа хэдий ч өлсөөд байж суух аргагүй болж байгаа бол түүнийгээ л идчих, тэгээд л асуудал шийдэгдэнэ.

Ø  Эйфелийн цамхаг (манайхаар бол телевизийн цамхаг) руу байнга харж байгаарай. Түүний гуалиг байдал “би ч ийм байх ёстой” гэсэн бодлыг танд төрүүлэх болно.

Ø  Турахын тулд их энгийн зорилтыг өөрийнхөө өмнө тавьж бай. Жишээ нь:        Долоо хоногийн явцад нэг килограмм турна. Амархан биелүүлэх боломжтой учир таны сэтгэл санааг ч энэ зорилтонд чиглүүлэх болно. Үүнээс үүдэн турах үйл явц ч амжилттай болж эхэлнэ.

Ø  Таны идэх гэж байгаа хоол хэтэрхий хурц байвал сальфеткаар тэр их тосыг нь шингээж аваарай.

Ø  Улаан дарс турахад  нь танд чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь бодисын солилцоог түргэсгэж өгдөг. Гэхдээ улаан дарс нь бас хоолны дуршлыг нэмэгдүүлдэг учир болгоомжтой байх шаардлагатай бөгөөд өдөрт 1-2 хундага дарснаас хэтрүүлэхгүй байх нь дээр.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 12:32 )
 
Шинэ жилийн будалтын загвар 2
Бичсэн Administrator    2009 оны 12-р сарын 10, Пүрэв гариг, 16:31    PDF Хэвлэх И-мэйл
шинэ жил, маникюрШинэ жилийн будалтынхаа ээлжит загварыг хүргэж байна.Чи ямар будалт хийхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ загварыг хараад аваарай. Шинэ жилийнхээ үдэшлэгнийхээ хамгийн сайхан үзэсгэлэтэй нь байхыг хүсэж л байгаа биз дээ охидоо
Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 8-р сарын 15, Даваа гариг, 15:53 )
 
Шинэ жилийн үдэшлэгний сонгодог будалтууд
Бичсэн Administrator    2009 оны 12-р сарын 03, Пүрэв гариг, 13:10    PDF Хэвлэх И-мэйл
будалтШинэ жилийн үдэшлэг чинь удахгүй бодох гэж байна уу? Тэгвэл та бүхэн одоо шинэ жилээр хэрхэн хувцаслаж хэрхэн будах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа болов уу. Имйээс та бүхэндээ тус болох үүднээс хэдэн будалтыг загварыг орууллаа. Үнэхээр ялдам бөгөөд тансаг харагдуулсан будалтууд




Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 12-р сарын 03, Пүрэв гариг, 13:26 )
 
Нүд будалтын зурхай
Бичсэн Уянгаа    2009 оны 11-р сарын 23, Даваа гариг, 14:57    PDF Хэвлэх И-мэйл

ord_niitЭмэгтэйчүүд бид нүүр будалтын ертөнцгүйгээр өөрсдийгөө төсөөлхийн аргагүй. Тэгвэл чиний ордоос хамаарч бас нүүр будалтын хэв мяаг чинь бас өөрчлөгддөг гэнэ шүү

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 19:33 )
 
Эрчүүд ямар гярхай гээч
Бичсэн Уянгаа    2009 оны 10-р сарын 19, Даваа гариг, 14:35    PDF Хэвлэх И-мэйл
Эрчүүд гэдэг эмэгтэй хүний санаанд оромгүй жижиг сажиг зүйлийг анзаарчихсан байдаг маш гярхай улс. Тэд хүүхнүүдийн бие хаа, нүүр царай, хувцас хунар, дуу хоолой, өндөр нам, нүдний харц, үсний зүүлт, хувцасны ханзархай зэргийг тун соргог хардаг гэнэ. Иймд эмэгтэй хүн оньсого мэт байх учиртай. Эмэгтэй хүний гэнэтийн ч гэмээр үйлдэл, бусдаас ялгагдах давтагдашгүй байдал нь эр хүйстний сонирхлыг татаж дур хүслийг төрүүлдэг аж.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 10-р сарын 19, Даваа гариг, 14:44 )
 
Нарны хамгаалалт бүхий будалт
Бичсэн Уянгаа    2009 оны 10-р сарын 05, Даваа гариг, 11:34    PDF Хэвлэх И-мэйл
нүүр будалтБудалт болгоны суурь нь нарны хамгаалалтын тос болно. Өөрөөр хэлбэл жирийн чийгшүүлэгч тосныхоо оронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг хэрэглэж болох бөгөөд ингэснээр танд ямар нэгэн таагүй байдал үүсэхгүй.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 10-р сарын 05, Даваа гариг, 11:47 )
 
Пудрээ хэрхэн сонгож , зөв хэрэглэх вэ ?
Бичсэн Уянгаа    2009 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 13:00    PDF Хэвлэх И-мэйл
нүр будалтНүүр будалтын хамгийн чухал хэрэгслийн нэг бол путра. Пударын тухай мэдэхгүй эмэгтэй хүн гэж байдаггүй ч хэрхэн хэрэглэвэл үр дүнтэй болох талаар тэр бүр мэддэггүй. Ингээд бүсгүй танд пудраны төрөл онцлог ач холбогдол болон бяцхан зөвөлгөөг  толлиулж байна.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 13:10 )
 
Зөв будалтаас чиний гоо сайхан
Бичсэн Уянгаа    2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 12:52    PDF Хэвлэх И-мэйл
нүүр будалтЯмар ч эмэгтэй хүн өөртөө зохисон донжтой хээнцэр хагардуулах будылтыг хийж өгсөн байхад хэний ч харцыг булаана. Ингээд та бүхэндээ нэгэн будалтын загварыг таницуулж байна. Үнэхээр ондоо болж байна шүү.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 13:18 )
 
Огт нүүрээ будаж байгаагүй охидод зориулав
Бичсэн Tanhil    2009 оны 9-р сарын 09, Лхагва гариг, 10:45    PDF Хэвлэх И-мэйл
нүүрээ будаж байгаагүй охидНэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний бүгдтэй нь ийм зүйл тулгардаг. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 9-р сарын 08, Мягмар гариг, 11:44 )
 


Хуудас 5-с 1
tv-zone world-wine-mart