Хүмүүс
Хуанжу гэг Монголд элэгтэй болсон уу?
2011 оны 12-р сарын 04, Ням гариг, 23:21    PDF Хэвлэх И-мэйл

imagesХуанжу гэг Монголд элэгтэй болсон уу?

БНХАУ-ын нэрт жүжигчин Жао Вей /Zhao Wei/ Монголд амрах дуртай гэнэ. Тэрбээр тайван амьдралд, харин Монголд өөрийнхөө хүссэнээр амар тайван байж чаддаг гэнэ. Тиймээс жүжүгчин бүсгүй ойр ойрхон ирж амардаг байна. Түүнйиг Монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн Хуанжу гэгийн нөхөр Хуанг Ю Лонг Монголд бизнес эрхэлдэг нэгэн. Хосууд өдгөө нэг настай охинтой юм.  Жүжүгчин Жао Вей гэр бүлээ олны хараанд байлгахыг хүсдэггүй учир хэвлэл мэдээллийхнээс байнга л нуугдаж байдаг. Хосууд 2008 онд Сингапурт хуримаа хийсэн юм. Түүний нөхөр Хуанг Ю Лонг нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд Макаод тамхины үйлдвэртэй хэмээн Хятадын сайтад мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн намар 8-н сард гэр бүлийн хамт Монголд амраад буцсан байна.

images_1

images_2

images_3

 
Дуучин Хонгор Talk Talk English сургалтын төвд сурч байгаа түүний ярилцлагаас
2011 оны 11-р сарын 04, Баасан гариг, 13:53    PDF Хэвлэх И-мэйл

hongorДуучин Хонгор гэх залуу их л энгийн яриа хөөрөөтэй, даруухан, зөв бодолтой, уян зөөлөн зантай хүн шиг санагдсанаа хэлэх нь зөв болов уу.

1, Найз охин эсвэл сүйт бүсгүйтэй юу?

-          Тиймээ, би сүйт бүсгүйтэй. Гэхдээ нэрийг нь хэлэх шаардлаггүй биз дээ./инээв/

2, Анхны үнсэлт чинь хэзээ байсан бэ? 

- Анхны үнсэлт цэцэрлэгт байсан./инээв/ Гэхдээ энэ маань мэдээж үнсэлцэх байгаагүй, зүгээр хацар дээр нь үнссэнээ санадаг юм. Харин жинхэнэ үнсэлцэх мэдрэмж гэдэг зүйлийг 7-р ангид байхдаа мэдэр ч байсан юм байна.

3, Охидуудын яаж хувцаслах нь чамд таалагддаг вэ? 

- Миний бодлоор хүн өөрийн бодол, үзэл санаагаа илэрхийлсэн хувцас өмсдөг. Хувцасны тал дээр шүүмжилсэн бодол байдаггүй ээ, хүн бүр л өөрийн сонирхлоороо хувцаслана шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь цэвэрхэн байх хэрэгтэй л гэж боддог доо.

4, Чиний үлгэр жишээ од хэн бэ?

- Хүний анхны сэтгэгдэл ер нь их чухал. Урлагыг би бараан, гэгээлэг гэсэн 2 төрөл байдаг юм уу даа гэж хардаг. Урлагт гэгээлэг бас олон сайхан дуунуудаараа, стиль имижээрээ миний сэтгэлд тод үлдсэн Michael Jacson-ийг гэж хэлнэ. Хэдийгээр өнгрөхөд нь тодорхой хэмжээгээр харамссан ч гэсэн, заримдаа хүн нас барахаараа илүү мөнхждөг юм болов уу гэж боддог.

5, Чиний хамгийн очих дуртай газар?

- Унасан газар, угаасан ус минь гэдэг дээ, би Туул голынхоо эрэгт хааяа очиж, юм бодож суух дуртай. Тайван сэтгэгдэл төрөөд гоё байдаг юм.

6, Чи мөрөөдлийнхөө нэг хэсгийг хуваалцаач?

- Миний нэг том мөрөөдөл 2007 онд Шанхай хотод маш олон үзэгчдийн өмнө дуулсанаар биелэлээ олж байлаа. Харин дараагийн буюу одоо биелүүлмээр байгаа мөрөөдөл маань сайхан гэр бүлтэй болох. Хүн л болсон хойно үр удмаа үлдээх, хайртай хүнийхээ дэргэд үргэлж байхыг хүсэж байна.

7, Хэн нэгэн өөрт чинь хайраа яг өмнө чинь илчилж байсан уу? Хэрэв илчилвэл хэрхэн хүлээж авах вэ?

- Ийм тохиолдол байсан, үнэндээ баярлалаа гэхээс өөр үг олдоогүй. /инээв/. Тэр бүсгүй өөрийн бичсэн олон сайхан шүлгүүдтэй дэвтэрээ өгч байсан юм. Тухай үедээ чадвал аль нэг шүлгээр нь дуу хийнэ гэж хэлж байсан ч амжаагүй л явна.

8, Чиний хамгийн дуртай вэб сайтууд?

- www.ekinochin.com, www.facebook.com, www.youtube.com ... гэх мэт олон л сайт байна.

9, Чи ямар хоолгүйгээр байж чадахгүй вэ?

- Энэ дэлхий дээр хамгийн сайхан хоолийг ээж маань л хийдэг гэж боддог байлаа, ээж маань их сайхан хоол хийдэг хүн л дээ. Харин өөр нэг амттай сайхан хоол хийдэг хүн байдаг юм байна лээ. Тэр нь миний сүйт бүсгүй. /инээв/

10, Чиний хамгийн муухай зуршил юу вэ?

- Зуршил юу байх вэ, өмнө нь уулзаж байсан хүнээ танихгүй байх тохиолдол л доо. Магадгүй би тэр хүнтэй өмнө нь их сайхан цаг өнгөрөөж, ярилцаж байсан ч юм билүү. Сайн байна уу Хонгороо гээд л ирэхээр юу билээ гэж эргэлзэх ч цаад хүнээ бас эвгүй байдалд оруулж байгаа болов уу даа гэж бодохоор их эвгүй байдаг юм. Энэ дашрамд уншигчиддаа хандаад иймэрхүү байдалд оруулж байсан бол уучлаарай гэж хэлмээр байна.

11. Өөрийгөө дуучин гэж боддоггүй гэсэн байсан, энэ ямар учиртай вэ?

- Ер нь бол дуучин хүн гэдэг мэргэжлийн түвшинд байх ёстой гэж үздэг. Гэтэл би сургуулийг нь ч төгсөөгүй, мэргэжлийн түвшинд хүрээгүй байгаа гэж боддог учраас л тэгэж хэлсэн байх. Сайн дурын уран сайхан ч гээл үү... /инээв/

12, Хайр бөөрөнхий хэлбэртэй гэж хариулсан хариултын талаар?/2009/

- Тиймээ, бөөрөнхий гэж хэлсэний учир нь зөөлөн, хурц өнцөггүй, нараар төсөөлж хэлсэн үг л дээ.

13, Монголд хайр дурлалтай учирмааргүй байна, олдвол аваад тайван газар луу явна. /2007/

- Монголд амьдарлын хэв маяг, нөхцөл, харилцаа гээд л хэцүү юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа би сүйт бүсгүйтэйгээ Тайвань улсад суралцаж байхдаа танилцсан юм.

-

14, Өөрөө TTE төвд Англи хэл суралцаж байгаа, хичээл хир байна?

- Хичээл сайн байгаа, их таалагдаж байгаа шүү. Би одоо бараг сар хагас сурчихлаа. Өдөр тутмын яриа тал дээр голчлон ордог, хүний яг хэрэгцээнд илүү дөхөм гэж бодож байна. Найз нөхөдтэйгээ янз бүрийн толь бичиг ашиглаад емайл-ээр харилцаж болох ч яг тулаад ярилцах, дотор юу бодож байгаа илэрхийлэх гэдэг чинь бүр хэцүү юм байна лээ. Тэгээд л Talk Talk English төвийг сонгон суралцаж байна.

15, Англи хэл сурах нь яагаад чухал гэж бодож байна?

- Би Тайван улсад байсан, тухайн үедээ Хятад хэл суралцаж байлаа. Хятад хэл ер нь сурахад хэцүү, хугацаа хэрэгтэй. Гэтэл Франц, Япон зэрэг өөр улсын найзуудтайгаа хятад хэлээр бус Англи хэлээр л харьцах шаардлага илүү гардаг. Миний дүгнэлтээр Англи хэлний хэрэгцээ шаардлага хаа сайгүй өндөр гэж үзсэн учраас одоо Англи хэл сурах гээд л хичээж байна.

16, Залуусдаа зориулж юу гэж хэлмээр байна?

- Ямар нэгэн зорилт тавиад түүндээ хүрхээр хичээж байгаа бол залуусаа тууштай, хичээл зүтгэлтэй байгаараа гэж хэлмээр байна. Энэ зөвхөн Англи хэл сурах гэж хичээж байгаа залуусдаа бус бүх л залуусдаа зориулан хэлж байгаа үг маань юм шүү.

Бидэнтэй цаг гарган, ярилцсан явдалд баярлалаа Хонгороо. Цаашдын уран бүтээл, хичээл сурлага, гэр бүлийн амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Talk Talk English Ярилцлага авсан: В.Цэко

 
Одуудыг арт-д урласан нь
Бичсэн Administrator    2009 оны 12-р сарын 08, Мягмар гариг, 14:49    PDF Хэвлэх И-мэйл
Celebrities In ArtОдуудыг нээрээ олон зүйл дээр дүрсэлж олон зүйлээр урлаж янз бүрээр зургийг нь гаргах юм.  Одоо харин хамгийн сүүлийн үеийн тэднийг тусгасан арт галерегаар аялцгаая
 
БИ өсвөр насных бас жирэмсэн…
Бичсэн Administrator    2009 оны 12-р сарын 04, Баасан гариг, 18:20    PDF Хэвлэх И-мэйл
өсвөр нас Ямар ч тохиолдолд чи бие даан шийдвэр гаргаж болохгүй. Гаргах шийдвэрийн чинь зөв буруугаас эрүүл мэнд, амьдрал, ирээдүй чинь шууд хамаарна гэдгийг санаарай.

 
 
Д.Пүрэвсүрэн найз залуугаа уучилсан гэнэ үү?
Бичсэн Administrator    2009 оны 12-р сарын 04, Баасан гариг, 17:30    PDF Хэвлэх И-мэйл
Пүүжээ, ПүрэвсүрэнОлон жилийн өмнөх сүпер охин өдгөө чадварлаг топ модель болсон Д.Пүрэвсүрэнг загварын тайзнаа амьд домог болж яваа Одгэрэл эгчтэйгээ өрсөлдөн, хор шарыг нь хөдөлгөн ялж, уйлуулж унжуулан, сэтгэл санаагаар унагаж, хар тамхинд оруулав гэх үлгэр домог шиг яриа олны дунд тараад багагүй хугацаа өнгөрчээ.

 
Энхзол, Халиунаа, Солонго, нар таван жилийнхээ ойгоор...
Бичсэн Уянгаа    2009 оны 12-р сарын 01, Мягмар гариг, 16:48    PDF Хэвлэх И-мэйл
кивиМонголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, хэм хэмнэл хийгээд үгүйсгэж болохгүй таван жилийн нөр их хөдөлмөрөөрөө үзэгч фэнүүдээсээ чамгүй өндөр үнэлгээ авдаг гурван өнгийн бүсгүй маань энэ сарын 7,8-ны өдрүүдэд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Тоглолтын бэлтгэл гээд нойр хоолгүй гүйж яваа “өнгөт үрэл”-нүүдээ Ангираа хатагтай ойн концертын дараа зөнд нь орхих сураг гарсан.
 
Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр
Бичсэн Уянгаа    2009 оны 12-р сарын 01, Мягмар гариг, 10:54    PDF Хэвлэх И-мэйл
ДОХДэлхий нийтээр жил бvрийн 12-р сарын 1-нийг ДОХ-той тэмцэх єдєр болгон тэмдэглэгдэг. Манай оронд энэ єдрийг тэмдэглэн єнгєрvvлээд 10 гаруй жил болжээ. Мөн анх бvртгэгдсэнээсээ хойш 61-д хvрч тэднээс 8 хүн нь ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна.
 


Хуудас 12-с 1
tv-zone world-wine-mart